Pages

April 04, 2012

Таныг жиргээч нэгэн болохыг урьж байна.

 Бидний эгнэнд нэгдэж хамтдаа шулганалдаж, цаг үеийн болоод салбар салбарын төлөөлөлтөй дэргэдээ юм шиг харьцаж, өөрийгөө бусдад таниулахыг хүсч байна. Бид хамтдаа уулзаж, спортын өдөрлөгт баг тамирчдаа сойж, хуушуурдалт гэх арга хэмжээг бас үе үе зохион байгуулдаг. Хаана харсан царай билээ гэж толгойд бодол зурс хийж тодруулаад бодохнээ цахим орчны найз минь байдаг болоод нилээдгүй хугацааг үдэж байна. Сошиал медиа клубын сар бүрийн уулзалтанд очиж өөрт хэрэгтэй шинэ содон зүйлийг сонсож, бодит орчинд тааваараа шулганалдах ч бас сайхан кайфтай шүү дээ.

Mиний тухайд гэх юм бол Nyak_erdem гэсэн нэртэйгээр жиргэдэг юм. Тодорхой хэмжээний дагагчтай болж, тэдэнтэйгээ болон шинэ шинэ жиргээчидтэй өдөр бүр л жиргэдэг. Заримдаа хэт донтсон мэт жиргэх нь ч бий. Хаа ч жиргээстэй байх ТОП жиргээчдийг дагаж тэдэнд тоогдох нь таны л хүч чармайлт. Өөрийнхөөрөө жиргээд байгаарай.



Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: "Твиттер гэж юу вэ?" Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: "Твиттерт бүртгэл үүсгэх" бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай!

Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай!
Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio талбарыг бөглөж өөрийн зурагаа оруулаарай! хэрэв та зургаа оруулаагүй бол таны зургийн оронд өндөгний зураг харагддаг. Яагаад өндөгний зураг байдагийг та бараг ойлгож байгаа биз дээ. Болжмор болж амжаагүй байна л гэсэн санаа. :-)


Хүмүүс хэн нэгэнийг дагахын тулд эхлээд bio-г нь, хэрэв та өөрийн хөтөлдөг блог сайтаа оруулсан бол түүнийг чинь мөн хамгийн чухал нь сүүлийн 3 жиргээг харж таны талаар өөрийн дүгнэлт хийгээд дагах эсэхээ шийддэг учир та ядаж л 2,3н жиргээ хийчихээд пропайлаа бүрэн бөглөчихөөд хүмүүсийг дагавал тэд эргээд таныг дагах магадлал өндөр болно.

Бусдыг дагуулахын тулд эхлээд бусдыг дага гэж үг бий. Та дагуулхыг хүсч байгаа бол, жиргэж эхлэхээр шийдсэн бол таны зайлшгүй хийх ёстой зүйл бол бусдыг дагах. Та хэнийг дагахаа мэдэхгүй байгаа бол #FFMN гэж хайлт хийгээд монгол жиргээчидийн санал болгосон жиргээчидийг дагаарай.  Дагах хүнээ олсон бол ердөө л нэрнийх нь ард байгаа Follow товчийг дарахад хангалттай. Түүний тухайн хоромд бичсэн зүйлс Timeline дээгүүр урсаж байх болно. Мөн тухайн хүний талаар анхан шатны мэдээлэл авахын тулд нэрэн дээр нь дараарай баруун хэсэгт пропайл нь сүүлийн 3н жиргээтэйгээ харагдана. 
Бүр илүү мэдээлэл авахыг хүсвэл: View full profile дараарай!

@mention Та хэн нэгэнд хандаж эсвэл жиргээчин хэн нэгний тухай ярих гэж байгаа бол @ гээд тухайн хүний жиргэдэг нэрийг бичвэл тухайн хүнд хүрнэ, таныг дагагчидад ч ойлгоход хялбар байх болно. Тухайлбал @Bataamunkh @Gantulga_S @TuyaUrnaa  гэх мэтчилэн...
reply  Та хэн нэгний бичсэн жиргээнд хариу бичих гэж байгаа бол тухайн жиргээнд нь reply хийж санал бодлоо бичээрэй! Эс тэгвээс тухайн хүн аль жиргээнд нь хариу бичсэнийг ойлгохгүй буруу ойлголцол ч үүсэх магадлалтай.
retweet Хэн нэгний жиргээ таалагдаад та өөрийн дагагчиддаа түүнийг хүргэхийг хүсвэл retweet хийгээрэй!
favorite Өөрт таалагдсан жиргээнүүдийг favourite хийдэг. Facebook-ийн like тай ижил гэж ойлгож болно. Ингэсэнээр нэг талаас танд таалагдсан жиргээний цуглуулга үүснэ мөн өөрт хэрэгтэй зүйлсээ favourite-р тэмдэглээд байх боломж ч бий. Таны пропайлыг үзсэн хүмүүс Favourite жиргээнүүдийг тань харах боломжтой байдаг учир бусад хүмүүст эндээс таны талаар мэдээлэл авах, дүгнэлт хийх боломжийг олгодог.
#tag Та ямар нэгэн тодорхой зүйлийн талаар ярьж байгаа бол хэш таг хэрэглээрэй. Тухайлбал #Ehlel #Эхлэл #blog #жиргээ гэх мэтчилэн үгнийхээ өмнө # тэмдэг тавьж бичвэл твиттерийн хайлтад илэрц өгдөг. Монгол жиргээчидийн нийтээрээ ашигладаг #FFMN гэж хэш тагийг дээр дурьдсан үүнийг бид хэн нэгэн жиргээчинг монголчууддаа санал болгоход хэрэглэдэг. Шинэ хүн дагахыг хүсвэл FFMN гэж хайлт хийхэд #FFMN хэш таг агуулсан жиргээнүүд гарч ирнэ гэсэн үг.

Эх сурвалж: https://twitter.com/#!/Gantulga_S 

No comments:

Post a Comment

Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ